Galaxy S IV ирэх сард худалдаанд гарна

2013-02-27 13:23

 

“Samsung” корпорацийн “Galaxy” гар утасны сүүлийн загвар болох “Galaxy S IV” ирэх гуравдугаар сарын 14-нд худалдаанд гарахаар болжээ. АНУ-ын алдарт “Apple” компанитай зохиогчийн эрхийн асуудлаар багагүй маргаантай байдаг ч энэ удаа тэд борлуулалтаа өсгөх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилгоор АНУ-д шинэ загвараа танилцуулахаар болсон байна. “Samsung” шинэ загварынхаа талаар хэдхэн сарын өмнө Испанид болсон зөвлөгөөний үеэр танилцуулсан бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг тэр бүр өгөөгүй юм. “Бид өнгөрсөн жил Galaxy S III-ыг Лондон хотод танилцуулж байсан бол энэ удаад Нью-Йорк хотод олон нийтэд зарлахаар болсон. Манай компани АНУ-д борлуулалт өсгөх бодлого баримталж байгаа” гэж “Samsung” корпорацийн гар утасны хэлтсийн дарга Ж.К.Шин ярьжээ. Өнгөрсөн оны гуравдугаар улиралд “Galaxy S III”-ын борлуулалт өссөн нь худалдаанд гарснаасаа хойш анх удаа олон тоогоор борлогдсон тохиолдол болсон юм. Стратеги судлалын хүрээлэнгийн гаргасан судалгаагаар “Galaxy S III” дэлхийн зах зээлд 18 сая хувь борлогдсон бол “Apple” компанийн iPhone 4S 16,2 сая, iPhone 5 нь 27 сая хувь борлогджээ.
Ангилал : Технологи | Нийтэлсэн : CsC-AcT!oN^C|aN%|%aP|T!T|ka | Уншсан (856) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл